Sunday, January 2, 2011

Зарлал

2011 оны Цагаан сарын шинийн нэгэн 2-р сарын 3-ны өдөр таарч байгаа тул хичээлийн жилийн хуваарьт дараахь өөрчлөлт орж байна. Үүнд:

  • 1-р семестрийн шалгалт XII/22-I/11-ний хооронд
  • I/12-I/18 хугацаанд 1 долоо хоног 2-р семестрийн хичээл орно
  • I/19-II/8-ны хооронд оюутны өвлийн амралт үргэлжлэнэ
  • II/9-нөөс хоёрдугаар семестрийн хичээл үргэлжилэн хичээллэнэ
МКС Сургалтын алба
2010.12.15

Tuesday, November 30, 2010

П.Энхболдын нэрэмжит Улсын ХI уралдаан болно

2 жилд 1 удаа болдог П.Энхболдын нэрэмжит Улсын ХI уралдаан 12 сарын 3-5-нд Зайсангийн 32-р сургууль дээр болно. Шагнал өндөртэй чөлөөт ангилалд хүссэн хүн бүхэн орж болно. Такс: 3000 төг.
ММОХороо
Утас 341938, 99879779

МУИС-МКС-ийн Програмчлалын олимпиад болно

МУИС-МКС-ийн Програмчлалын олимпиад 12 сарын 3-нд 10:00 цагаас 215 тоот өрөөнд болно. Тус олимпиадад мэргэжил харгалзахгүй МКС-ийн 1, 2-р курсийн оюутнууд өргөнөөр оролцоно уу. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Програм Хангамжийн тэнхмийн багш Б.Багаболдтой холбоо барина уу. Email: Informatics.olympiad.mn@gmail.com

2010.11.30

Tuesday, November 23, 2010

Оюутны Зөвлөлийнхөнд

Манай сургуулийн Оюутны зөвлөлийн http://smcs-oz.blogspot.com/ http://mks-oz.blogspot.com/ гэсэн хоёр ч блог байдаг юм байна. Алин дээр нь ч мэдээллээ тогтмол нийтлэхгүй юм. Зохих хүнд нь админ эрхээ шилжүүлээд явбал зүгээр санагдана. Оюутны зөвлөл мэдээгээ өгч байвал энэ блогт бичих биш, шууд линкийг нь сургуулийн твиттер дээр тавиад явбал амар байна л даа. Ер нь хэн хэн нь мэдээллээ тогтмол нийтлээд явбал сургуулийн маань түүхийн нэгэн хуудас болон үлдэнэ шүү дээ. Оюутны зөвлөлийнхөн уншвал хариу бичээрэй. Мөн оюутны зөвлөл ч гэлтгүй, хэн ч гэсэн твиттерээр жиргүүлэх мэдээлэл байвал 226-д суух сургалтын инженер Өнөржаргалд авчраад өгөхөд дуртайяа жиргэж өгөх болно. Өнөөдрийн байдлаар твиттер дээрх @MUIS_MKS хаягийг 312 хүн дагаад байна, нилээд нь манай оюутнууд байгаа болов уу. Бүгдээрээ хамтран ажиллаж оюутнууддаа мэдээллээ цаг тухайд нь хүргэцгээе :)

Цахим картны нэмэлт захиалга

11-р сарын 23,24,25-ны өдрүүдэд авах тул цахим карт захиалж амжаагүй, нэн шаардлагатай хүндэтгэх шалтгаантай 1,2,3,4-р курсийн оюутнууд та бүхэн идэвхтэй хамрагдаарай.
ХААНА АВАХ: МКС-ийн ОЗ-ийн өрөөнд
  • Анкетаа авахдаа оюутны үнэмлэх
  • Захиалгын үнэ 3000 төгрөг тус тус авчирна уу.
Мөн захиалсан карт нь гараагүй оюутнууд өргөдлөө бичиж өгнө үү. /сургууль, курс, утасны дугаар, регистрийн дугаараа бичнэ үү/

МКС-ийн Оюутны Зөвлөл